Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талтын тухай
Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийг үндэслэн 1999 онд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхолыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий (тал тус бүрээс 6 гишүүн, нийт 18 төлөөлөлтэй) Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог Засгийн газрын дэргэд байгуулж 17 дах жилдээ ажиллаж байна.
Энэ хугацаанд 2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг 2 жилд 1 удаа буюу нийт 7 удаа байгуулж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 19.1.1-т “улсын хэлэлцээрээр улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудал”-ыг зохицуулдаг. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг 2017 оны 1 сарын 19-ний өдөр нийгмийн түншлэгч талууд хамтран баталсан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 15.4-т заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийг салбар/тариф/, аймаг, нийслэлийн хүрээнд бүртгэдэг. 2017 оны байдлаар хүчинтэй хэрэгжиж байгаа нийт 32 хамтын хэлэлцээр байна. Үүнээс энэ онд хамтын хэлэлцээрээ шинэчлэн хэрэгжиж эхэлсэн нийт 16 байгаагаас аймгийн 15 аймаг, нийслэлийн хамтын хэлэлцээр, 5 салбар /тариф/-ын хэлэлцээр бүртгэгдэн хэрэгжиж байна. Үүнд:
1. Байгаль орчин ногоон хөгжлийн яам, хүнс, хөдөө аж ахуй байгаль орчны ажилтны ҮЭ-ийн холбооны хооронд байгуулсан хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2013-2016 оны хамтын хэлэлцээр
2. Худалдааны салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2013-2016 оны хэлэлцээр
3. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, үйлдвэрлэл үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2013-2016 оны хамтын хэлэлцээр
4. Говь-Алтай аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2014-2016 оны хэлэлцээр
5. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт 2015-2016 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр
6. Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, ажил олгогч эздийн холбоо болон үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2015-2016 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр
7. Жижиг дунд үйлдвэр, ахуйн үйлчилгээ, албан бус салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2013-2016 оны хэлэлцээр
8. Баян-Өлгийн аймгийн 2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээр
9. Сүхбаатар аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны хэлэлцээр
10. Өвөрхангай аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны хамтын хэлэлцээр
11. Хэнтий аймгийн 2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр
12. 2015-2016 онд хэрэгжүүлэх газрын тосны салбарын хамтын хэлэлцээр
13. Увс аймгийн засаг дарга, үйлвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогч эздийн холбооны хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах 2015-2017 оны хамтын хэлэлцээр
14. Завхан аймгийн засаг дарга, үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогч эздийн холбооны хооронд 2015-2016 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээр
15. Баянхонгор аймгийн хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2016-2017 оны гурван талт хэлэлцээр
16. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 онд байгуудсан хамтын хэлэлцээр
17. Дундговь аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны хэлэлцээр
18. Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 2017-2019 оны хамтын хэлэлцээр
19. Архангай аймгийн засаг дарга, ҮЭ-ийн холбоо, АОЭХ-ны хооронд 2017-2018 онд байгуулсан хамтын хэлэлцээр
20. Дорнод аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2019 оны гурван талт хэлэлцээр
21. Геологи, уул уурхайн салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээр
22. Орхон аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны хамтын хэлэлцээр
23. Булган аймгийн 2017-2018 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр
24. Дорноговь аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт хэлэлцээр
25. Дархан-Уул аймгийн 2017-2018 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр
26. Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээр
27. Говьсүмбэр аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурьан талт 2017-2018 оны хамтын хэлэлцээр
28. Ховд аймгийн засаг дарга, ҮЭ-ийн холбоо, ажил олгогч эздийн холбооны хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах 2017-2018 оны хамтын хэлэлцээр
29. Барилгын салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр
30. Сэлэнгэ аймгийн 2017-2018 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээр
31. Эрүүл мэнд, спортын салбарын 2017-2018 оны салбарын хэлэлцээр
32. Сүхбаатар аймгийн хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны хэлэлцээр
33. Нийслэлийн 2017-2018 оны хамтын хэлэлцээр