МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4-т заасан үйл ажиллагааг мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно. Тус хуулийн 4.1.2, 4.1.3-т заасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олгоно. Харин 4.1.4-т заасан мэргэжлийн сургалт эрхлэх зөвшөөрлийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгодог.
- Шинээр сургалтын байгууллага байгуулах, тусгай зөвшөөрөл сунгах, шинэ мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, загвар”-т заасан баримт бичгийг бүрдүүлэн ХНХЯаманд шууд хүсэлтээ гаргана.
- Шинээр сургалтын байгууллага байгуулах тохиолдол тухайн жилийн 2 дугаар сарын дотор, шинэ мэргэжлээр сургалт эрхлэх, тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг жил бүрийн 3 дугаар сарын 31-ны дотор ирүүлнэ.
“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага, загвар” батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/104 тоот тушаалыг хавсралтаас татаж авна уу.
- Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын байгуулллагын тусгай зөвшөөрөлтэй холбоотой дараах хуультай танилцах шаардлагатай. Үүнд:
- “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль”-ийн 22 дугаар зүйлийн 22.1.5-д мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл олгоход 160000-400000 төгрөг, 22.1.6-д мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт явуулахад тусгай зөвшөөрөл олгоход 60000-150000 төгрөг, 42 дугаар зүйлийн 42.4-д ”... тусгай зөвшөөрөл, ... -ийн хугацааг сунгахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тухай бүрд заагаагүй бол энэ хуульд тусгай зөвшөөрөл олгоход хураахаар заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хураана” гэж тус тус заасны дагуу тэмдэгтийн хураамж төлдөг.
- Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан болон шинэ мэргэжлээр сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авсан сургалтын байгууллагууд дараах банк, дансанд тэмдэгтийн хураамжийг төлнө.
Хүлээн авагч банк: Улаанбаатар банк
Дансны дугаар: 2611195327
Хүлээн авагчийн нэр: ЧД, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Регистрийн дугаар 9082344/
Тусгай зөвшөөрөл авах, сунгах-400000 төгрөг
Шинэ мэргэжлээр сургалтын ажил эрхлэх зөвшөөрөл-150000 төгрөг төлнө