Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн хурал болж байна
Дээрх хуулийн төслийг боловсруулах хүрээнд Ажлын хэсгийн ажлын хугацаат төлөвлөгөө, ажил, үүргийн хуваарийг гишүүдэд танилцуулж, хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Ажлын хэсгийн дарга С.Зулпхар Ажлын хэсэг байгуулах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал, Ажлын хэсгийн ажлын батлагдсан төлөвлөгөөг танилцуулж товч мэдээлэл өгөв.
Мөн ХЭБХЗГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Дамбий “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын талаар танилцуулж, хэлэлцүүлэг үргэлжилж байна.