ҮНИЙН САНАЛЫН УРИЛГА

ХЭВЛЭЛИЙН КОМПАНИУДЫН АНХААРАЛД     

2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Азийн хөгжлийн банкны (АХБ) зээл L3243-MON “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”

1.    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь дараах зүйлд үнийн санал ирүүлэхийг урьж байна: GS08 - Мэргэжлийн боловсрол, сургалтын багш, суралцагчийн гарын авлага, сургалтын хөтөлбөр, стандарт, ажил мэргэжлийн лавлах хэвлэх, тараах.
2.    Сонгон шалгаруулалтыг АХБ-ны худалдан авах ажиллагааны харьцуулалтын аргын дагуу явуулна. Энэ худалдан авах ажиллагаа нь эрх бүхий орны харьяат тендер оролцогчдод нээлттэй. 
3.    Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь доорх цахим хаягаар холбогдож, үнийн саналын урилгын баримт бичгийг хүлээн авах боломжтой. Үнийн саналын урилгын баримт бичиг нь үнэ төлбөргүй болно.
4.    Үнийн саналыг 2021.01.11-ний өдрийн 15:00 цагаас өмнө дор дурдсан цахим шуудангийн хаягаар ирүүлнэ.

    Худалдан авалтын мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл
Цахим хаяг: procurement@sfep.mn, цахим хуудас: www.sfep.mn
 

Дээш