“ХЯЗГААРЛАГДМАЛ ОРЧИНД АЖИЛЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Сүүлийн жилүүдэд ажилтан хязгаарлагдмал орчинд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөж, амь насаа алдах, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг харамсалтай тохиолдлууд удаа дараа  бүртгэгдээд байна.

Иймээс бидэнд  хязгаарлагдмал орчинд ажиллах үед мөрдөх аюулгүй ажиллагааны заавар, зөвлөмжтэй болох зайлшгүй шаардлага тулгараад байна.

Монголын Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоотой хамтран "Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны заавар"-ын төслийг боловсрууллаа.

Та бүхэн дээрх төсөлтэй танилцан саналаа narangarav@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Аюулгүй ажиллагааны зааврын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 "Хязгаарлагдмал орчинд ажиллах аюулгүй ажиллагааны заавар"-ын төсөл
Дээш