“НИЙГМИЙН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ”-ИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм, түүнд тавигдах шаардлагыг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлийн холбоодтой зөвшилцөн батална” гэсэн заалт, Нийгмийн халамжийн тухай хуулийн 28 дугаарын зүйлийн 2-т “ Нийгмийн ажилтан мэргэжлийн ёс зүйн дүрэмтэй байна”, тус хуулийн 28 дугаар зүйлийн 4-т “Нийгмийн ажилтанд ажил, үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээ, хувийн тэмдэг олгох, ёс зүйн дүрэм батлах сахиулах ажиллагааг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх орон тооны бус зөвлөл гүйцэтгэнэ” гэсэн заалтуулыг тус тус үндэслэн Нийгмийн ажилтны ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулсан.
Та бүхэн дүрмийн төсөлтэй танилцан саналаа sarankhuu@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.
Дүрмийн төслийг бүрэн эхээр нь хавсаргав.