Хүүхдийн эрх, хамгааллын асуудалд Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөлөөллийг үнэлэх судалгааны ажлыг гүйцэтгэхийг урьж байна.

Үндэслэл

Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын эрхийг баталгаажуулах чиглэлээр эрх зүйн томоохон шинэчлэлийг хийж, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна.

Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх, нийгмийн ажилтны ёс зүйн дүрэм, хүүхдийн асуудлаарх мэдээллийн сан бий болгох, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн болон Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах журам, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгчдийг магадлан итгэмжлэх, Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой 10 дүрэм, журам, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хохирогчид үзүүлэх түр хамгаалан байрлуулах, нийгмийн халамжийн, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах ажлыг зохион байгуулах зохицуулалтыг тусгасан 12 дүрэм, журмыг батлан хэрэгжүүлж  байна.

Төрөөс хүүхэд хамгааллын чиглэлээр бодлого, үйл ажиллагааг цогцоор явч хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч Дэлхий нийтэд дэгдээд буй цар тахлын нөхцөл байдал, энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хорио цээрийн дэглэм нь хүүхдийн эрх, хөгжил, хамгаалалд хэрхэн нөлөөлж буйг судлах, цаашид тахлын үеийн нөхцөл байдалд хүүхэд хамгааллын чиглэлээр хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.

Цар тахлын нөхцөл байдал цаашид үргэлжлэн, улс орнууд хорио цээрийн дэглэмжийг үргэлжлүүлэх тогтоох нөхцөл байдалд бэлэн байх, хүн ам, өрх, иргэн, ялангуяа хүүхэд хамгааллын асуудалд хариу арга хэмжээ авахад энэхүү судалгааны зорилго оршино.       

Гүйцэтгэх ажил

  1. Судалгааны түүврийг бэлтгэх,
  2. Судалгааны асуулаг, анкетыг боловсруулах,
  3. Судалгааг хийж гүйцэтгэх,
  4. Судлагааны нэгдсэн дүгнэлт, зөвлөмж, тайлан боловсруулах,
  5. Ажлын тайланг эцэслэн хүлээлгэж өгөх

Хамрах хүрээ

            Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 800 өрхийн иргэн /эцэг, эх/ -ийг хамарна.

Тавигдах шаардлага: Хувь хүн, хуулийн этгээд байж болно.

  • Туршлага:
    • Эрх зүй, судалгааны чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
    • Хүний эрхийг хамгаалах, ам зүйн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.
  • Мэргэжлийн ур чадвар:
    • Уулзалт зохион байгуулах, удирдан чиглүүлэх, харилцааны ур чадвартай;
    • Асуудал дэвшүүлэх, дүн шинжилгээ хийх;
    • Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах;
    • Богино хугацаанд ачаалалтай, бие даан ажиллах, багийн зохион байгуулалт сайтай байх;

Бүрдүүлэх материал:

  • Уг ажлыг хийх сонирхлыг илэрхийлсэн хүсэлт
  • Товч танилцуулга
  • Мэргэжил, мэргэшил, мэдлэгийг нотлохуйц баримтууд, үүнд диплом, сертификат, гэрчилгээний хуулбар
  • Ажил гүйцэтгэх төлөвлөгөө

Хугацаа, тайлагналт

Судалгааны ажлыг 10 хоногийн хугацаанд гүйцэтгэх бөгөөд судалгааг хийж гүйцэтгэснээс хойш 10 хоногийн дотор холбогдох тайлан, санхүүгийн баримтыг захиалагчид хүлээлгэн өгнө.

Судалгааны ажлыг гүйцэтгэхийг сонирхсон этгээд 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 15:00 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.  

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж -5, Засгийн газрын 2-р байр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 204 тоот.

Дээш