Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж (Ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардал)

ОУХБ-ын “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах сайн дурын ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж (цаашид “зарчим, удирдамж” гэх)” нь ОУХБ, бусад байгууллагууд, үндэсний хууль тогтоогч байгууллагууд, нийгмийн түншүүдээс ажиллах хүч авах явцад шударга байдлыг хангах, дэмжих талаар явуулж буй өнөөгийн болон цаашдын үйл ажиллагааг нь чиглүүлэх зорилготой юм.

Эдгээр зарчим, удирдамж нь олон янзын эх сурвалжид үндэслэсэн бөгөөд гол эх үүсвэр нь олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, ОУХБ-ын баримт бичгүүд юм. Мөн бусад эх сурвалж, сайн туршлагуудыг харгалзан үзсэн болно. Энэхүү баримт бичгийн хавсралтад ашигласан бүх эх сурвалжийг дурдав. Энд дурдсан зарчим, удирдамж нь ажил олгогч өөрөө шууд буюу зуучлагчаар дамжуулж буй эсэхээс үл хамааран бүх ажилтан, түүний дотор цагаач ажилтныг ажилд авах үйл ажиллагаанд хамаарна.

Мөн эдгээр нь ажиллах хүчийг эдийн засгийн бүх салбарт гадаад, дотоод зуучлалаар, түүнчлэн түр ажиллах хүчээр хангах агентлагаар дамжуулан авахад нэгэн адил хамаарч үйлчилнэ. Эдгээр зарчим, удирдамжийг засгийн газар, нийгмийн түншүүд зөвлөлдсөний үндсэн дээр үндэсний түвшинд хэрэгжүүлэх шаардлагатай.

Бүх түвшинд хэрэгжилтийг чиглүүлэх зорилготой ерөнхий зарчим болон ажилд зуучлах, авах үйл явцад оролцогч талуудын хүлээх үүрэг, боломжит оролцоо, бодлогын арга хэрэгслийг агуулсан үйл ажиллагааны удирдамж хоёрыг зааглан тусгалаа.

Удирдамжийг хавсралт хэсгээс бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж (Ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардал)
Дээш