Тоглоомын дүрэм (Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга)

Тоглоомын дүрэм: Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга номыг ОУХБ-ын уламжлалт нийгмийн түншүүд, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн агентлаг, бусад байгууллага болон олон нийтэд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг энгийн, хялбар ойлгогдох байдлаар бэлтгэн толилуулж байна.

Номын эхний хэсэгт олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрхэн тогтоодог, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг үндэсний түвшинд болон даяаршлын өнөөгийн нөхцөлд хэрхэн хэрэглэх тухай тайлбарлав. Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сэдэв сэдвээр нь бүлэглэн хоёрдугаар бүлэгт орууллаа. Гуравдугаар бүлэгт олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг тухай тайлбарлалаа. 2005 онд анх хэвлэж байсан энэхүү номыг хамгийн сүүлд 2014 онд шинэчлэн хэвлэсэн нь ОУХБ-ын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоох бодлого байнга шинэчлэгдэж байдгийн нотолгоо юм.

Таны өмнө толилуулж буй энэхүү номыг 2019 онд ОУХБ-ын зуун жилийн ойд зориулан гаргаж байгаа бөгөөд өмнөх хэвлэлүүдээс ялгаатай нь сүүлийн жилүүдэд батлан гаргасан олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хяналтын тогтолцоог сайжруулахад чиглэсэн Хөдөлмөрийн хэм хэмжээний зууны санаачилга, хөдөлмөрийн хэм хэмжээг хянан сайжруулах тогтолцоо зэрэг сэдвүүдийг нэмж оруулсан болно. Түүнчлэн, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ нь 2015 онд баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн ирээдүйн ертөнцөд ихээхэн хувь нэмэр оруулж, чухал байр суурь эзлэх болно хэмээн үзлээ.

Энэхүү хэвлэлийг Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний газрын ажилтан Эрик Гравел бэлтгэж, ОУХБ-ын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоох ажил, хөдөлмөрийн хэм хэмжээний талаарх ерөнхий мэдээллийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулсан болно.

Номыг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Тоглоомын дүрэм (Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний танилцуулга)
Дээш