“Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт оруулах сайдын тушаалын төсөлд санал авч байна

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар батлагдсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлтээр “Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 3 дахь хэсэгт “ галт тэрэгний дарга”, “галт тэрэгний мастер-засварчин” гэж оруулах сайдын тушаалын төсөлд санал авч байна.

Саналаа 2020 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн дотор ХХБХЗГ-ын мэргэжилтэн М.Уянгад ирүүлнэ үү. Утас 266235

Төслийг бүрэн эхээр нь хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэмэлт оруулах тухай тушаалын төсөл
Дээш