“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын цагийн ачааллыг тогтоох, тооцох журам”-ын төсөлд санал авч байна

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5. багшийн сургалтын цагийн ачааллыг тогтоох, тооцох журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан. Үүний дагуу журамд багшийн ур чадварын түвшин, ажил мэргэжлээрээ өсөн дэвжих нөхцөл, сургуулийн болон сургалтын үйл ажиллагааг дэмжсэн бүтээлч үйл ажиллагаа, багшийн ажлын үнэлгээ, сургалтын цагийн ачаалал зэрэг олон талт хамаарлыг уялдуулж сургалтын цагийн ачааллыг тогтоох талаар холбогдох өөрчлөлтийг оруулан шинэчлэн боловсруулсан.

Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа tumendemberel@mlsp.gov.mn цахим шуудангаар ирүүлнэ үү.

Журмын төслийг бүрэн эхээр хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын цагийн ачааллыг тогтоох, тооцох журам”-ын төсөл
Дээш