ТӨСЛИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид Худалдан авалтын ажилтан болон Хөдөлмөрийн зах зээлийн ажилтныг тус тус сонгон шалгаруулж авна.

Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах баримт бичгүүдийг бүрдүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 504 тоот өрөө болон mesp@mlsp.gov.mn цахим хаягаар англи хэлээр 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Үүнд:

  • Анкет /CV/
  • Дипломын хуулбар
  • Өмнөх ажил олгогчийн тодорхойлолт /2-оос доошгүй/
  • Ур чадварыг илэрхийлэх бусад баримт бичгүүд.

Холбогдох утас: 51-261416

Хавсралт файл
Гарчиг Татах
1 TERMS OF REFERENCE FOR LABOR MARKET OFFICER (LMO)
2 TERMS OF REFERENCE FOR PROCUREMENT OFFICER (PO)
Дээш