Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд спортын салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороонд ажиллаж, батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр уулзалт зохион байгууллаа
Хүүхэд хамгааллын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 17-нд УИХ-аар эцэслэгдэн батлагдсан, тус хуулийг хэрэгжүүлэх, бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан спортын салбарт хүүхэд хамгааллын бодлого хэрхэн хэрэгжиж байгаатай танилцаж буй нь энэ юм.
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс дүгнэлт гаргахдаа “Спортын салбарт ажиллаж буй албан хаагчдын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, тэмцээн уралдааны үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг тэмцээн уралдаанд оролцуулахдаа тээвэрлэлтэд анхаарч, хоол хүнс, байр зэрэгт хүүхдийн эрхийн зөрчил дээр тавигдах хяналтын асуудлыг Хүүхдийн байгууллагатайгаа хамтран шийдвэрлээрэй” хэмээн анхааруулав.
Дээш