Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Лоринэт сан 2024-2025
онд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд бага насны хүүхдийн
хөгжлийг дэмжих цогц бодлогыг хэрэгжүүлж, залуу гэр бүлийг дэмжих,
эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулж, Хүүхэд
харах үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг сайжруулан
боловсуулахад талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хүүхэд асран халамжлах хувилбарт үйлчилгээг бий болгох эрх зүйн шинэчлэлийг хийнэ. Үүнд:
- Ясли-1-3 насны хүүхдийг асран халамжлах үйлчилгээ
- Хүүхэд асран халамжлан хамгаалах үйлчилгээ-/ХХҮТ-ийн
үйлчилгээ
- Олон нийтийн оролцоонд тулгуурласан хүүхэд асрах
үйлчилгээ/эцэг эхийн оролцоотойгоор бүлгээр хүүхдийг асран хамгаалах үйлчилгээ
- Явуулын үйлчилгээ
- Цагаар үйлчилгээ үзүүлэх төв
- Гэрээр хүүхэд асрах үйлчилгээ
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан асран халамжийн
үйлчилгээ
- Бизнесийн байгууллагуудын дэргэдэх хүүхэд асрах үйлчилгээ
(худалдаа, үйлчилгээний төвүүдийн дэргэд)