Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжинэ
Хөдөлмөрийн
зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн
мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж,
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар
олгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр өнөөдөр хөтөлбөрийн нээлтийг хийлээ.
Дэлхийн
банкны санхүүжилтээр “Онцгой байдлын
үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн хүрээнд өнөөдрөөс хэрэгжиж
эхлэх төслийн хүрээнд;
Ажилгүй,
ажил хайж байгаа, ажил олоход хүндрэлтэй болон мэргэшлийн түвшнээ ахиулах
хүсэлтэй иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтад хамруулж,
эзэмшсэн ур чадварыг нь үнэлж баталгаажуулах
Албан бус
сургалт, амьдралын туршлагаар олж авсан мэргэжлийн ур чадвараа үнэлүүлэх
хүсэлтэй иргэнийг чадамжийн үнэлгээнд хамруулж, гэрчилгээжүүлэх
Хөтөлбөрт
хамрагдсан ажилгүй иргэнийг ажилд зуучилж, ажилтай, орлоготой болоход дэмжлэг
үзүүлэх юм.
Хөтөлбөрт
Ажилгүй иргэн, ажил хайгч иргэн, мэргэшлийн түвшнээ ахиулах хүсэлтэй иргэн,
өмнөх мэдлэг ур чадвараа үнэлүүлэх хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой бөгөөд
богино хугацааны сургалтаар эрэлттэй мэргэшлийг эзэмших юм.
Хөдөлмөрийн
зах зээлийн эрэлт, ажиллах хүчний хэрэгцээнд суурилан мэргэжлийн ур чадвар
олгох сургалтыг хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, уул
уурхай, байгаль орчин аялал жуулчлал, зам тээвэр, мэдээллийн технологи гэсэн 8
салбарын 20 мэргэжлийн хүрээнд зохион байгуулна.