Засварын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах Тендерийн Урилга
Төслийн нэр: Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл
Гэрээний нэр: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
Зээлийн гэрээний дугаар: 6697-MN
Тендерийн дугаар: MERESP C1-CW-2023-2-1; ТХААЦСистем: ОБҮДХЭТ/20240801005
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Дэлхийн банкнаас “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор санхүүжилт авсан бөгөөд санхүүжилтийн тодорхой Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэрээний дагуу төлөх төлбөрт зарцуулахаар төлөвлөж байна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 1-р давхарт засвар хийгдэх талбай: (нийт 601.29м2), 2-р давхарт засвар хийгдэх талбай: (нийт 393.37м2), 3-р давхарт засвар хийгдэх талбай: (нийт 457.89м2), 5-р давхарт засвар хийгдэх талбай: (нийт 664.04м2), 6-р давхарт засвар хийгдэх талбай: (нийт 210.09м2), Дээврийн талбай: 709.37м2, Гадна тохижилтын талбай: 684.43м2, нийт 3720.48м2 газарт засварын ажил гүйцэтгүүлэхээр битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерт давуу эрх олгохгүй.
- Тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны “Хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн зээлдэгч нарын мөрдөх Худалдан авах ажиллагааны журам”-д (цаашид “Худалдан авах ажиллагааны журам”) заасны дагуу Тендерийн баримт бичгийг ашиглан Дотоодын нээлттэй тендер зохион байгуулна. Худалдан авах ажиллагааны журамд заасан эрх бүхий бүх тендерт оролцогчдод энэхүү тендер нь нээлттэй байна.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогчид нэмэлт мэдээллийг Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Буяндэлгэр, цахим шуудангийн хаяг procurement@mesp.mn хаягт ирүүлэх ба 09:00-17:00 ажлын цагийн хооронд “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, бага тойруу, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж-29, Сан бизнес центр-14200, 501 тоот” хаягаар тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 /Тавин мянган/ төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлснөөр тендерийн баримт бичгийг худалдан авч оролцох эрхтэй болно. Төлбөр хийх арга нь Төрийн сангийн 100900011998 тоот дансанд шилжүүлэн гүйлгээний баримтыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн оффист ирүүлнэ (Дансны нэр: Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл ).
- Тендерийг доорх хаягаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагаас өмнө битүүмжилж цаасан хэлбэрээр ирүүлнэ. Цахим тендерийг зөвшөөрөхгүй. Хугацаа хоцорсон тендерээс татгалзана. Тендерийг тендерт оролцогчдын төлөөлөгчид болон оролцохыг хүссэн этгээдийг байлцуулан “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, бага тойруу, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж-29, Сан бизнес центр-14200, 501 тоот” Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төслийн хаягаар 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11:30 минутад нийтэд нээлттэй нээнэ.
- Бүх тендерийг “Тендерийн баталгаа” болох 8,650,000 (Найман сая зургаан зуун тавин мянган) төгрөгийн банкны баталгаатай хамт ирүүлнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, бага тойруу, 8-р хороо, Ерөнхий сайд С.Амарын гудамж-29, Сан бизнес центр-14200, 501 тоот
Байгууллагын нэр: Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл
Хариуцсан мэргэжилтний нэр, албан тушаал: Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн Э.Буяндэлгэр, Утасны дугаар: +(976)-75057570
Цахим шуудангийн хаяг: procurement@mesp.mn
Цахим хуудас: www.tender.gov.mn; www.mlsp.gov.mn; www.meresp.mn;