төлөвлөгөөт хяналт шалгалтын 4 удирдамж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын 4 удирдамж

ХНХЯ-ны Салбарын хяналтын газар нь хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллыг хангуулах,  амь нас, эрүүл мэнд, нийтийн болон орчны аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 2024  онд барилга, уул уурхай, нүүрс тээвэрлэлт болон хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 1487 аж ахуй нэгж, байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн.

Үүний дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтын 4 удирдамж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын 4 удирдамжийг тус тус Салбарын улсын ерөнхий байцаагч баталлаа.

Хяналт шалгалтын  удирдамжуудыг ХХҮЕГ, НДЕГ болон хяналт шалгалтыг хэрэгжүүлэх нэгжүүдэд хүргүүлж, 2024 оны хяналт шалгалтын ажлыг эхлүүлээд байна.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААНБ-д урьдчилан сэргийлэх шалгалтын удирдамж
2 Барилга угсралтын болон барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-д хийх төлөвлөгөөт шалгалтын удирдамж
3 Уул уурхай, нүүрс тээврийн салбарт хийх урьдчилан сэргийлэх шалгалтын удирдамж
4 Уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны бүтээгдэхүүн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-д хийх төлөвлөгөөт шалгалтын удирдамж
5 Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-ын урьдчилан сэргийлэх шалгалтын удирдамж
6 Хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-д хийх төлөвлөгөөт шалгалтын удирдамж
7 Зам тээврийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААНБ-д хийх төлөвлөгөөт шалгалтын удирдамж
8 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд урьдчилан сэргийлэх шалгалт хийх
Дээш