НҮБ-ын Хүүхдийн Сантай Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Засгийн газар-НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023-2027 оны хамтарсан Улс орны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
НҮБ-ын Хүүхдийн Сангийн 2023-2027 онд хамтран ажиллах хөтөлбөрийн үр дүнд хүүхэд, өсвөр насныхан, тэр дундаа гэр бүл, асран хамгаалагчийн халамжаас гадуур амьдардаг хүүхэд, өсвөр насныхан чадавхжиж, гэр бүл, сургууль, албан байгууллага, олон нийтийн газар, цахим орчин зэрэг бүхий л орчинд хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалагдаж, хүүхэд хамгааллын үр дүнтэй, чанартай тогтолцоо, үйлчилгээнд хамрагдах боломж нь үндэсний болон орон нутгийн түвшинд хүртээмжтэй болох юм.
Хамтын ажиллагааны төлөвлөгөөнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Куасси Комлан нар гарын үсэг зурлаа.
Монгол Улс дахь гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, үүн дотроо Хүүхэд хамгааллын тухай хуулийн /шинэчисэн найруулга/ хэрэгжилтийг бэлтгэл ажлыг хангах хүрээнд сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах, хүүхдийн эрхийн улсын байцаагчдыг сургах, бусад орны сайн туршлагыг судлах, нийгмийн ажилтныг сургах, мэргэшүүлэх, дижитал технологийн хөгжлийг хүүхэд хамгааллын тогтолцоонд нэвтрүүлж, хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан, хүүхэд хамгааллын цахим карт хөгжүүлэх ажилд техникийн дэмжлэгийн хүсэлтэй байгаагаа сайд уламжилж, энэ талаар санал солилцлоо.
Дээш