ЖАЙКА-аас зохион байгуулах “Хамт олонд түшиглэн хамруулах аргачлалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, амьжиргааг дэмжих” сэдэвчилсэн сургалтанд оролцогч шалгаруулах тухай  

Манай яам Жайка олон улсын байгууллагын "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих" төслийг 2016-2020 оны хооронд хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг гадаад болон дотоодод чадавхжуулах сургалтанд хамруулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Энэ хүрээнд 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний хооронд “Хамт олонд түшиглэн хамруулах аргачлалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, амьжиргааг дэмжих” сэдэвт сургалт Япон улсад явагдана.

Сургалтад хамрагдах хүсэлтэй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд  хавсралт хэсгээс тавигдах шаардлага, холбогдох мэдээллийг татаж авна уу.

Жич: Төр, төрийн бус байгууллагаас тус бүр нэг хүн

Хавсралт файл
Гарчиг Татах
1 General information on Social participationand livelihood of persons With disabilities through a community-based inclusive approach(b)
2 Application form - NGO
3 Application form - GOV
4 ЖАЙКА-аас зохион байгуулах “Хамт олонд түшиглэн хамруулах аргачлалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, амьжиргааг дэмжих” сэдэвчилсэн сургалтанд оролцогч шалгаруулах тухай
Дээш