“Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах харилцааг зохицуулсан журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан.  Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах харилцааг зохицуулсан журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан. 

Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон журмын төсөл боловсруулав.

Засгийн газрын тогтоол болон журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс Засгийн газрын тогтоол, журмын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Засгийн газрын тогтоолын төслийн танилцуулга
2 “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах харилцааг зохицуулсан журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: