“Даатгуулагчийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, шимтгэл төлөх хугацаа, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох зэрэг харилцааг зохицуулсан журам болон сайн дураар даатгуулах гэрээний загварыг батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд санал авч байна

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Даатгуулагчийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, шимтгэл төлөх хугацаа, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох зэрэг харилцааг зохицуулсан журам болон сайн дураар даатгуулах гэрээний загварыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам, гэрээний загвар батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл болон журмын төслийг тус тус боловсруулав. тушаалын төслийг боловсруулав.

Тушаалын төсөлд өгөх саналаа Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Тушаалын төсөл болон танилцуулгыг хавсралт хэсгээс татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төслийн танилцуулга
2 “Даатгуулагчийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, шимтгэл төлөх хугацаа, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох зэрэг харилцааг зохицуулсан журам болон сайн дураар даатгуулах гэрээний загварыг батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл
Дээш