“Тогтоол хүчингүй болгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан.
Дээрх хуульд ажилгүйдлийн даатгалын сангаас мэргэжлийн сургалтад хамруулах харилцааг тусгаагүй болно.
Иймд Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний “Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай” 361 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор Засгийн газрын “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын төсөл болон танилцуулгыг боловсруулав.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bolor@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу