Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж байна
2018 оноос хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг “Монголын социологичдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран үнэлж байна.
Үнэлгээг гүйцэтгэх хүрээнд тус хуулийн 2018-2022 оны хэрэгжилтийн тайлан, бусад мэдээллийг нэгтгэх, шинжлэх; хуулийн хэрэгжилтийг анхан шатанд зохион байгуулдаг Залуучуудын хөгжлийн 7 төв (аймгийн 3, дүүргийн 4)-ийн үйл ажиллагаатай биечлэн танилцах, шинжлэх; залуучуудын иргэний нийгмийн байгууллагын 5 төлөөлөлтэй хуулийн хэрэгжилтийн хүрээнд сайжруулах шаардлагатай асуудал, шийдлийн талаар ярилцах; хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж боловсруулах ажлууд хийж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл холбогдох аргачлал, стандарт, зааврын дагуу хийсэн тус Үнэлгээний тайланг хэлэлцэж санал тусгалаа.
Үнэлгээний тайланг мөн 2023 оны 08 дугаар сард зохион байгуулсан Залуучуудын хөгжлийн үндэсний 9 дүгээр чуулганы үеэр залуучууд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, судалгааны болон мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлд танилцуулж хэлэлцүүлсэн юм.
Дээш