Гэрийн бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар танилцуулах уулзалт хийлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээрх хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга болон Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран Гэр бүлийн тухай хуулийг боловсруулсан бөгөөд хөгжлийн түнш байгууллагууд болон Элчин сайдын яамдад мэдээлэл өгөх танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийн гол зорилго нь дээрх хуулиудад оруулж буй шинэчлэлийн талаар олон улсын байгууллагууд, элчин сайдын яамдад мэдээлж, цаашид хуулиудын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах юм.