Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.15 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрмийг Засгийн газар батална” гэж заасныг үндэслэн “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална” гэж, 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “.... Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм, хоёрдугаар хавсралтаар “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийг батлан, мөрдөж байна. 

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг баталсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.15 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага, байцаагчийн дүрмийг Засгийн газар батална” гэж заасан.  Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын болон дүрмийн төслийг боловсрууллаа.

Засгийн газрын тогтоол болон дүрмийн  төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийн танилцуулга
2 “Дүрэм батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
Дээш