Нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн бодлогын дунд, урт хугацааны үр нөлөөг төлөвлөх, тооцоолох динамик загварын хөгжүүлэлт, тооцооллын үр дүнтэй танилцлаа
Дэлхийн банкны Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр тус яамны захиалгаар нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн бодлогын дунд болон урт хугацааны үр нөлөөг төлөвлөх, тооцоолоход системийн динамик загварын хөгжүүлэлтийг хийсэн “Системийн динамик загварчлал” ТББ–ын ажлын тайланг хэлэлцлээ.
Уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар нээж, “Системийн динамик загварчлал” ТББ-ын судлаач, багш нар боловсруулсан Нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн системийн динамик загварын тооцооллын үр дүнг танилцуулж, харилцан санал солилцов. Уулзалт хэлэлцүүлэгт ХНХЯ, НДЕГ, ХХҮЕГ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн холбогдох ажилтнууд оролцлоо.
Мөн системийн динамик загварчлалын 1.5 кредитийн сургалтад амжилттай хамрагдсан салбарын нийт 25 албан хаагчдад сертификатыг гардуулж, ном гарын авлага, программын дискийг хүлээлгэн өглөө.
Энэ ажлын үр дүнд цаашид ХНХЯ болон түүний харьяа байгууллагын ажилтнууд нийгмийн халамж, даатгалын тооцооллын загварчлалыг ашиглан бие даан бодлогын хувилбар тус бүр дээр үр нөлөөний тооцоолол хийж бодлого боловсруулах үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болж байна.
Дээш