“Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ын төсөлд санал авч байна.

Ниигмийн халамжийн тухай хуулийн 18.9-д “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журмыг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, Ахмад настны тухай хуулийн 7.3-д “Энэ хуулийн 7.1-д заасан үйлчилгээг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага Нийгмийн халамжийн тухай хуулийн 18.8-д заасан шалгуур, журмыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаас сонгон шалгаруулж, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх бөгөөд үйлчилгээ нь өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй байж болно” гэж тус тус заасан.

Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар тушаалаар “Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх иргэн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-аар магадлан итгэмжлэх үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх үйлчилгээг тусгасантай холбогдуулан дээрх журамд уг үйлчилгээ үзүүлэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг магадлан итгэмжлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр нэмж оруулан журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна.

Уг журмын төсөлтэй танилцан саналаа ирүүлэхийг хүсье. Холбоо барих албан тушаалтан: Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Н.Адъяадорж. Утас:51-263383, adiyadorj@mlsp.gov.mn



Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хавсралт
Дээш