Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Итгэлцүүрийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ” гэж заасныг ү
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Итгэлцүүрийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан. Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Даатгуулагчийн шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлоход итгэлцүүр хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаал, итгэлцүүр хэрэглэх журмын төсөлд холбоотой дараах харилцааг зохицуулахаар журамд тусгаж орууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын тушаалын болон журмын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт tserenbat@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.