Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хагааллын яам, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хамтран Дархан-Уул аймагт Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг иргэд олон нийт, даатгуулагчдад танилцуулах сургалт, Ажил олгогчдын зөвлөгөөнийг Залуучууд театрт зохион байгууллаа.

Сургалт, зөвлөгөөнд мянга гаруй ажил олгогч ААНБ-ын төлөөлөл оролцлоо.  Сургалтаар: 

- Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн агуулга,

- НДС-аас олгох тэтгэврийн тухай хууль,

- НДС-аас олгох тэтгэмжийн тухай хууль,

- НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг тус тус танилцууллаа. 

Мөн Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдыг тодруулан шагналаа. Шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны НДБХЗГ-ын дарга Б.Батжаргал, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Л.Баярнам нарын албаны хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ. 

Шилдэг ажил олгогчоор: 

- Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК

- Дарханы Дулааны Цахилгаан Станц ТӨХК

- Дархан Ус Суваг ХК

- Анто-Од ХХК

- Газар буудай ХХК

- Дархан Комфорт цогцолбор ХХК  тус тус шалгарлаа. 

Шилдэг шимтгэл төлөгч, сайн дурын даатгуулагчаар:

- Дархан-Уул аймгийн иргэн Б.Соёлоо тодорлоо.

Дээш