Туршилтын хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёдлын багц хүлээлгэн өглөө

ХНХЯ нь, АХБ-аас хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-т Баянзүрх дүүргээс хамрагдсан 103 өрхөд Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг  өнөөдөр гардууллаа. 

БЗД-ээс туршилтын хөтөлбөрт нийтдээ 340 гаруй өрх хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 41 өрх, хоол-хүнсний багцад 74 өрх, оёдлын багцыг 103 өрх сонгож тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.  

Мөн оёдлын багц сонгосон иргэд өөрсдийн зохион бүтээж, оёсон  хувцсаа өмсөж оролцогчдод бяцхан загвар үзүүлж танилцууллаа.

Ийнхүү хамрагдсан өрхүүд өрхийн бизнесээ эрхлэн, өргөжүүлж, тогтмол орлоготой болж, улмаар аливаа хямралыг даван туулах, сайн сайхан амьдрах боломж төсөлд хамрагдагчдын хувьд бүрдэж байна.

Дээш