“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа

Нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд зорилтот өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг бий болгохоор олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын санхүүжилтээр “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-ийг нийслэлийн гурван дүүрэгт 2022 оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүллээ.

Хөтөлбөрт нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдийн 1520 өрх, иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулж, өнгөрсөн хугацаанд тухайн иргэний нийгмийн идэвх оролцоог сайжруулах, ур чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, өрхөд тохирох бизнесийг санал болгох зэрэг олон нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр тэдгээр өрх бүрийн сонгосон бизнест тохирсон 1.5 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

Дээш