Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд санал авч байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг тус тус хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 20 дугаар зүйлийн 20.6-д “Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалинг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөл боловсруулав.

Та бүхэн “Тэтгэвэр тогтоолгох үндэсний ажил, мэргэжлийн жишиг цалин батлах тухай” тушаалын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт bodigerel@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тушаалын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Тушаал
Дээш