“Эрүүл, аюулгүй залуу үеийн төлөө” уриатай ХАБЭА-н аян эхэллээ
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2018” эхэлж байна. Аяны нээлтийг нийслэл болон аймаг орон нутагт зэрэг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд болсон нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.