Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Баян-Өлгий аймагт зохион байгууллаа

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сангийн дэмжлэгтэйгээр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран "Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах" 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа.  

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах, нэгдсэн арга зүй, аргачлалын дагуу хамтарсан багаас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар гэр бүлийн хүчирхийллийг бууруулах зорилготой тус сургалтад 13 сум 1 тосгон, 13 багийн 27 хамтарсан багийн 108 гишүүн хамрагдаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ш.Хавыл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, аймгийн ГБХЗХГ-ын дарга Х.Бауыржан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Р.Нарантуяа, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Ойнбаяр, Ж.Азжаргал, Сургагч багш Э.Дуламсүрэн нар оролцлоо.

Дээш