“Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын төсөлд санал авч байна

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, мөн энэ оны 1 дүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан өрхийн хүүхдэд 7 дугаар сарын 1-ний өдрөөс нөхөж олгохоор 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр эцэслэн баталсан. 

Үүнтэй холбоотой шинэчлэн боловсруулсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын төсөлд санал авч байна. Журмын төсөлд өгөх саналаа Бодлого төлөвлөлтийн газарт gereltuya@mlsp.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын төсөл
Дээш