"Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2.5.6-д “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох” арга хэмжээний хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийн үйлчилгээг цахим системд шилжүүлсэнтэй холбоотой Засгийн газрын 2017 оны 197 дугаар  тогтоолын  хавсралтаар баталсан “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ыг тус тус шинэчлэн боловсруулав.Шинэчлэн боловсруулсан журмын төсөлд санал авч байгаа тул тус яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар adiyadorj@mlsp.gov.mn,  maichimeg@mlsp.gov.mn  зохицуулах газар  oinbayar@mlsp.gov.mn   цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс журмын төслийг болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Ахмад настанд үйлчилгээ үзүүлэх, дэмжлэг, хөнгөлөлт олгох журам”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”, “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журам”-ын шинэчлэн боловсруулсан төсөл.
Дээш