“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-ын төсөлд санал авч байна.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг Засгийн газар батална.” гэж заасны дагуу нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмыг “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2021 оны 362 дугаар тогтоолоор батлан мөрдөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Цахим Монгол” арга хэмжээний хүрээнд нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай үзүүлэх зорилтын дагуу одоогийн байдлаар нийгмийн халамжийн 64 төрлийн үйлчилгээг цахимжуулсны дотор тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ багтаж байна.
Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-г хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл, бэрхшээл, оновчгүй үг, найруулгыг засах, сайжруулах, нийгмийн халамжийн шинэчлэл, нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилт, цаг үеийн өөрчлөлтөд нийцүүлэх, түүнчлэн Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг шинэчлэх хэрэгцээ шаардлага үүссэнтэй холбоотойгоор “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулав.
Журмын төсөлтэй танилцаж, саналаа тус яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар baljirtsogt@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс журмын төслийг татаж авна уу.