Сэтгэл зүйчдийг чадавхжуулах сургалт зохион байгууллаа
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 21 аймаг, 9 дүүргийн
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ хэлтэс, Цагдаагийн байгууллагын
газар/ хэлтэс болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх чиг
үүрэг бүхий Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байрны сэтгэл зүйч нарт
зориулсан “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон даван туулагч эмэгтэйчүүдэд
тулгамддаг сэтгэл зүйн зөвлөгөөний цогц сургалт”-ыг 2023 оны 05 дугаар сарын
24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн
хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж байгаа “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр
бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл, Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь
Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр онол, дадлага хослуулан 6 төрлийн сэтгэл зүйн
цогц үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрийн аргазүйг эзэмшүүллээ.
Үүнд:
1. Бага
насны хүүхдийн сэтгэл түгшилтийг бууруулах сэтгэл зүйн цогц үйлчилгээний
хөтөлбөр
2. Өсвөр
насны хүүхдийн сэтгэл түгшилтийг бууруулах сэтгэл зүйн цогц үйлчилгээний
хөтөлбөр
3. Насанд
хүрсэн даван туулагчийн сэтгэл түгшилтийг бууруулах сэтгэл зүйн цогц
үйлчилгээний хөтөлбөр
4. Амиа
хорлох эрсдэл бүхий өсвөр насны хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйн цогц үйлчилгээний
хөтөлбөр
5. Бэлгийн
хүчирхийлэлд өртсөн өсвөр насны хүүхэдтэй ажиллах сэтгэл зүйн цогц үйлчилгээний
хөтөлбөр
6. Сэтгэл
гутралд өртсөн насанд хүрэгчтэй ажиллах сэтгэл зүйн цогц үйлчилгээний хөтөлбөр
Сургалтад оролцогчид үргэлжлүүлэн 16 цагийн мэргэжлийн
зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах бөгөөд сэтгэл зүйч, мэргэжилтнүүдийн ажлын
хэрэгцээнд 40 багц, үйлчлүүлэгчид зориулсан 3 насны ангилал бүхий 120 багц
хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө.