“Төрөөс олгох урамшууллаас иргэний̆ эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам”-ыг боловсруулах ажлын хэсгийн хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Энэхүү ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/58 тушаалаар журмын төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, салбар хоорондын ажлын уялдааг хангах, холбогдох чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ, ЭМЯ, НДЕГ-ын төлөөллийг оролцуулан ажлын удирдамжийг баталсан.
Ажлын хэсэг өнөөдөр эхний хурлаа хийж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ төрөөс олгох урамшууллаас суутган тооцуулах иргэний хүсэлтийг хэрхэн хүлээн авах асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтийг зохицуулах талаар хэлэлцэн, журмын төслийг боловсруулж танилцуулахаар боллоо.