Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын 21 аймаг, 9 дүүргийн салбар комиссын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээллийн нэгдсэн сангийн ашиглах арга зааварчилгаа өгөх сургалтыг 2023 оны 05 дугааар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Жайка, Азийн хөгжлийн банк, Хүүхдийг ивээх сан, NLM Mongolia зэрэг Олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
Сургалтаар Нийгмийн хамгааллын болон Боловсролын салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт сэдвүүдээр мэдээлэл өглөө.
Мөн “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих хүрээнд хүүхдийн хөгжлийн хоцрогдол бэрхшээлийг эрт илрүүлэх, эрт үеийн хөгжлийн дэмжлэгийн оролцооны үйлчилгээнд хамруулахад ХБХЭМБНХ-ын салбар комиссын үүрэг, оролцоо”, “Тэгш хамруулах боловсрол”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн мэдээллийн нэгдсэн сан”г танилцуулах, ашиглах зааварчилгаа, “Олон нийтэд түшиглэсэн бага насны хүүхдийн хөгжлийн төв”-ийн талаар мэдээллүүдийг хийж оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын 180 гаруй гишүүд хамрагдав.
Дээш