“Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журам”-ын төсөлд санал авч байна
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дэх хэсэгт “Хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн ..... батална” гэж заасны дагуу “Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журам”-ын төслийг боловсруулав. Журам боловсруулахдаа тус хуулийн 12.1.5, 12.2, 13.1.1, 38.1.1, 38.2 дахь хэсгүүдийг тус тус үндэс болгов.
Хуульд заасан “Сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журам”-ын төслийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын эрх зүйн зохицуулалтад үндэслэн хохирогчид нутаг дэвсгэрийн харьяалал харгалзалгүй үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээг үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд суурилан шуурхай, хүртээмжтэй хүргэх, үйлчилгээ хүргэгч мэргэшсэн, тогтвортой байх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах үндсэн зарчимд нийцүүлэн боловсрууллаа.
Та журмын төсөлтэй танилцаж, саналаа erdenechimeg.ch@mlsp.gov.mn хаягаар өгнө үү. Журмын төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.