Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, зөвлөмжүүдийн талаар сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав
Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Европын Холбооны
санхүүжилтээр хэрэгжүүлж буй Зохистой хөдөлмөр ба худалдаа төсөлтэй хамтран
Адил тэгш шан хөлсний тухай 100 дугаар конвенц, Ялгаварлан гадуурхахгүй байх
/ажил, мэргэжил, хөдөлмөр эрхлэлт/ тухай 111 дүгээр конвенцын хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан
боловсруулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох албан хаагчдад сургалт, уулзалт
зохион байгууллаа.
Сургалтаар
дээрх конвенцоор баталгаажуулсан эрх ба зарчмууд, ерөнхий хамрах хүрээ,
Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад эрхзүйн баримт бичгүүдтэй уялдсан
байдал, тайлан боловсруулахад анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгсөн.
Арга хэмжээнд Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний хороо, Монголын үйлдвэрчний
эвлэлийн холбоо, нийслэл, дүүргүүдийн хөдөлмөрийн хяналтын байцаагчид зэрэг
албан хаагчид оролцож санал солилцлоо.