Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, хувцас ариун цэврийн хэрэгслийн хичээлийн хэрэгслийн дундаж норматив, эдэлгээний хугацаа зардлын дундаж норматив”-ын төсөлд санал авч байна

Нийгмийн халамжийн тухай хуулийн 19.5 хэсг, Төсвийн тухай хуулийн 11.1.3- дахь заалт, Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 448 дугаар тогтоолын 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ХНХЯ-ны сайдын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/188 дугаар тушаалаар баталсан Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэний хоногт хэрэглэх хоолны норм, илчлэгийн хэмжээ, зардлын дундаж нормативыг шинэчлэн боловсруулаад байна.

Шинэчлэн боловсруулсан журмын төсөлд санал авч байгаа тул тус яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар maichimeg@mlsp.gov.mn болон  Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар  oinbayar@mlsp.gov.mn   цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс журмын төслийг болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.


Хавсралт файл
Гарчиг Татах
1 Журмын төслийн танилцуулга
2 Журмын төсөл
Дээш