Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, санхүүжилтийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ

Тайланд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хууль эрх зүйн орчин, хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээг оруулжээ. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого, зарлага, санхүүжилтийн зарчим, төрийн сангийн гүйлгээ болон сангийн төсвийн хуваарилалт, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг санхүүжүүлэх жишиг зардалд шинжилгээ хийв. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, түүнийг хэрэгжүүлэх хүний нөөц, санхүүжилтийн тогтолцоонд тулгамдаж буй асуудлуудад дүгнэлт хийж, цаашид хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж боловсрууллаа. Энэхүү тайланг боловсруулахад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын Санхүү, төлөвлөлтийн газрын дарга, мэргэжилтнүүд статистик мэдээлэл, санхүүжилттэй холбоотой тоо баримтаар хангаж ажилласанд талархлаа илэрхийлье

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагаа, санхүүжилтийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ
2 Employment Promotion Policy, Measures, and Analysis of the Current State of Financing
Дээш