Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тооцох зөвлөмж батлах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд санал авч байна.

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагчийн тэтгэвэрт гарснаас хойшхи хугацаанд тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Үндэсний статистикийн газраас гаргасан тооцоо, саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно” гэж заасан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт амьдрах хугацааны илэрхийллийг тооцох аргачлал боловсруулж батлуулахыг үүрэг болгосон. Дээрх хууль, тогтоомжид заасныг үндэслэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7-д заасны дагуу (Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх) “Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тооцох зөвлөмж батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг боловсруулав.           

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт болон tserenbat@mlsp.gov.mn  цахим хаягаар ирүүлнэ үү

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл тооцох зөвлөмж батлах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөл
Дээш