Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг тооцох зөвлөмж батлах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд санал авч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх болон мөн үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг шимтгэл төлсөн хугацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөлмөрийн нөхцөл нь ижил 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон иргэний тэтгэврийг бодоход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээтэй дүйцүүлэн тооцно.” гэж заасан.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.гэж заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 7-д Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын асуудлаар журам, зөвлөмж гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу хэрэглээний үнийн индекс, ажилчдын дундаж цалинд суурилсан итгэлцүүр тооцоолох зөвлөмж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг тус тус боловсруулав.

 

Та бүхэн хуулийн төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт болон tserenbat@mlsp.gov.mn  цахим хаягаар ирүүлнэ үү

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг тооцох зөвлөмж батлах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөл
Дээш