Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо хуралдлаа


Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар даргалж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон судлаач, зөвлөхүүдийн төлөөлөл бүхий Үндэсний хорооны гишүүд 95,4 хувийн ирцтэй оролцлоо. 

Энэ удаагийн Үндэсний хорооны хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2022 оны төлөвлөгөөний биелэлт, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, 2023 оны төлөвлөгөөний төслүүдийг хэлэлцсэн. Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийн дүнг танилцуулсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах, төрөл нэмүүлэх байгууллагуудыг хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэв.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: 

Нийгмийн түншлэгч талууд, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх,  

Яамдууд болон аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо, зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулж, сайжруулах, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад нийгмийн түншлэлийн талуудын оролцоог нэмэгдүүлэх,         

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөөг төлөвлөсөн хугацаанд, санхүүгийн сахилга баттай, үр дүнтэй зохион байгуулахад оролцогч талууд анхаарч ажиллах,

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, бусад холбогдох дүрэм, журамд заасны дагуу стандартуудыг олон улсын стандартуудтай нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулах,  

Эрүүл мэндийн салбарт зохион байгуулсан улсын үзлэгийн талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооноос зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, зөвлөн туслах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах,

Дээш