I.НИЙГМИЙН ДААТГАЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
Нийгмийн даатгалын тухай ойлголт
Даатгал гэж юу вэ?
Хүний амьдралд учирч болзошгүй
тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учирч болох хохирлыг хамгийн богино
хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга хэрэгсэл нь даатгал юм.
Нийгмийн даатгал гэж юу вэ?
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж
ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын
сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх,
ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжид байсан
хvмvvст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх зэрэг гэнэт бий
болсон эрсдэлийг бууруулах, давж гарахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгэм
эдийн засгийн харилцааг зохицуулсан үйлчилгээ юм.
Нийгмийн даатгалын хэлбэр,
хамрах хүрээ
Нийгмийн
даатгал нь:
- Албан журмаар даатгуулах
- Сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.
Албан журмын нийгмийн даатгал
- Хэрэв ажилтан дараах байдлаар ажил хийж, хөдөлмөр эрхэлбэл түүнийг ажиллуулж буй ажил олгогч ажилтныг нийгмийн даатгалын 5 төрөлд албан журмаар даатгуулна.
- Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, Гадаадын иргэн, харъяалалгүй хүн.
- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэргэжиж байгаа Монгол Улсын иргэн, Гадаадын иргэн, харъяалалгүй хүн.
- Төрийн албан хаагч
- Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.
Сайн дурын нийгмийн даатгал
Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас БУСАД ИРГЭН нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Тухайлбал:
- Хувиараа хөдөлмөр эрхлэгч;
- Малчин;
- Газар тариалан эрхлэгч;
- Бичил уурхай эрхлэгч
- Тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн;
- Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;
- Оюутан суралцагч;
- Бусад иргэн
Сайн дурын даатгалд хэрхэн даатгуулах вэ?
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахдаа
дараах 3 төрлийн хэлбэрээс сонгон сайн дурын даатгалын гэрээ шинээр байгуулах,
сунгах цуцлах боломжтой. Үүнд:
- Нийгмийн даатгал гар утасны аппликэйшн
- Даатгуулагчид зориулсан вэб (https://daatguulagch.ndaatgal.mn)
- Харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандах.
Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь, хэмжээ
Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн тодорхойлсон сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо доор дурдсан хувь хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө.
№ |
Даатгалын төрөл |
Шимтгэлийн хувь, хэмжээ |
1 |
Тэтгэврийн |
11.5% |
2 |
Тэтгэмжийн |
1% |
3 |
ҮОМШӨ-ний |
1% |
Нийт |
13.5% |
АНХААРАХ нь: Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.
550 000 төгрөг |
11 .5% |
Тэтгэврийн даатгалын санд |
63 250 |
74 250 төгрөгийг н ийгмийн даатгалын санд төлнө. |
1% |
Тэтгэмжийн даатгалын санд |
5 5 00 |
||
1% |
ҮОМШӨ-ний даатгалын санд |
5 500 |