Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг танилцууллаа
Хөгжлийн бодлого,
төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулж буй
Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг олон улсын байгууллагуудын төлөөлөлд танилцууллаа.
Хөгжлийн зорилтот
хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 57
дугаар захирамжаар, дэд ажлын хэсгүүдийг Эдийн засгийн хөгжлийн сайдын А-38
дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан.
Хөдөлмөр, нийгмийн
хамгааллын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Нийгмийн хөгжлийн зорилтот
хөтөлбөрийг Хүн амын өсөлт, бүтэц, амьдрах орчин, өрх гэр бүл, хөдөлмөр эрхлэлт
нийгмийн хамгаалал гэсэн үндсэн таван агуулгын хүрээнд боловсруулаад байна.
Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн төслийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний
өдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, 7 дугаар сарын 5-ны өдөр УИХ-аар
хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гэж
байна.