Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдлыг судлах зорилгоор "Хүүхдийн эрх, хамгаалал" судалгааг 2023 онд зохион байгуулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/179 дүгээр тушаалаар байгуулагдсан “Судалгааны ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавих ажлын хэсэг”-т БШУЯ, ЭМЯ, ҮСХ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Боловсролын хүрээлэн, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Гүүд Нейборс ОУТББ-аас мэргэжилтнүүд ажиллаж байна.
Өнгөрсөн онд боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын талаар судлагдсан байдал, судалгааны хамрах хүрээ, түүвэр, арга аргачлалыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.
Энэ удаад ажлын хэсэг хуралдаж аргачлал, түүвэр, үйл ажиллагааны хуваарийг хэлэлцлээ.
“Хүүхдийн эрх, хамгаалал” судалгааг ДЭМБ-ын боловсруулсан Дэлхий Дахины Сургуульд Суурилсан Эрүүл Мэндийн Судалгааны аргачлалаар 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын хүрээлэн хамтран гүйцэтгэнэ.
Судалгааны ажилд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас техник, арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.
Дээш